Иран Улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байгаа.
Мөн Бахрейны Хаант Улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс /safety zone/-д нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Gulf Air” компанитай хамтран зохион байгуулсан бөгөөд Филиппин Улсын Манила хотоос Бахрейн Улс руу нислэг үйлдэхээр ажиллаж байсан МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтнаа газраар тээвэрлэж авч ирэхээр Саудын Арабаас виз хүссэн байна.