Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 3 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 27, Булаагч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:06-18:57.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.