Музейнүүд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

Музейнүүд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

Улаанбаатар хот, 21 аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей өнөөдрөөс эхлэн байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд-2026”-г энэ сарын 1-7-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж ирсэн.




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө