Автобусны буудлаа зарлахгүй байсан "Трансбус" ХХК-ийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Автобусны буудлаа зарлахгүй байсан "Трансбус" ХХК-ийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна.

Тодруулбал, Х:6 (Түргэний гол эцэс-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын  15-097 гарааш дугаартай автобусны жолооч Мөнх-Од бусдын хаясан байсан гар утсыг олж, эзэнд нь хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлжээ. Мөн М:2 (Зунжин- МУБИС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай автобусны жолооч Э.Нэргүй бусдын мартаад буусан чухал эд зүйлийг олж хямгадан, бүрэн хүлээлгэж өгсөнд байна.

Түүнчлэн М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлд явж байсан 1-143 гарааш дугаартай автобусны жолооч  Жаргалан хотхон зогсоол дээр зогсоод 4 хүн суух гээд хаалган дээр зогсож байхад хаалгаа онгойлгож хүнээ авахгүй явсан тухай иргэнээс гомдол ирж, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Э-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр торгосон бол 3-р сургуулийн зогсоолоос хүнээ авахгүй явсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч З.Ч-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр тус тус торгожээ. Мөн буудлаа зарлахгүй байсан автобусны Трансбус ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 нэгжээр торгох арга хэмжээ авчээ.