"Монголын Морин Спорт Уяачдын Холбоо"-ны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хаврын морин уралдааныг сэргээх чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн талаараа мэдэгдлээ.
Тодруулбал тэрбээр, “Хаврын морин уралдааныг сэргээх чиглэлээр УИХ-ын хаврын чуулганаар тодорхой шийдвэр гаргаж ажиллана” гэжээ. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолоор “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай” хэмээн тогтоосон байдаг.
