Сайд Ч.Ундрам, Б.Жаргалсайхан нар Өвлийн олимпын наадамд улсын төсвийн 40 орчим сая төгрөгөөр оролцоод, иржээ

Сайд Ч.Ундрам, Б.Жаргалсайхан нар Өвлийн олимпын наадамд улсын төсвийн 40 орчим сая төгрөгөөр оролцоод, иржээ

Италийн хойд нутагт хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадам амжилттай өндөрлөлөө. Энэхүү наадам нь зохион байгуулагч хоёр хотын нэрээр албан ёсоор нэрлэсэн анхны өвлийн олимп болсон бөгөөд мөн олимпын хоёр бамбарыг зэрэг асааснаараа онцлог байлаа.

Харин Монгол Улсын хувьд тус наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцож, тодорхой амжилт үзүүлсэн байдаг. Тэднийг дэмжиж Монгол Улсаас нэлээд олон албан тушаалтан оролцсон бөгөөд тэд ямар зардлаар оролцов гэдэг нь анхаарал татаж байсан. 

Тэгвэл "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадам Монгол Улсаа төлөөлөн оролцсон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Жаргалсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Гадаад харилцаа, олон улсын мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн 3.Биндэръяа нар улсын төсвийн 40 орчим сая төгрөгөөр тус наадамд оролцоод иржээ. 

Сайд Ч.Ундрамын тушаал

Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр А/14 дугаартай зардал батлах тухай тушаал гаргаж, Бүгд найрамдах Итали улсад 2026 оны хоёрдугаар сарын 06-22-ны өдөр зохион байгуулагдах "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадамд оролцоход шаардагдах 39 сая 404 мянга 584 төгрөгийн зардлыг, мөн тус наадамд оролцох бүрэлдэхүүнийг баталсан байна. Ингэхдээ нислэгийн зардалд 7.7 сая, зочид буудалд 11.9 сая, хоёр талд арга хэмжээ зохион байгуулах зардалд 10 сая төгрөг гэх мэтчилэнгээр зарцуулахаар баталж, өөрөө гарын үсэг зурсан байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө