ТОДРУУЛГА: Буйр нуурт осолдсон гурван иргэний цогцсыг гаргажээ

ТОДРУУЛГА: Буйр нуурт осолдсон гурван иргэний цогцсыг гаргажээ

Дорнод аймгийн Буйр нуурт автомашинтай явж байсан зургаан хүн мөсөнд цөмөрч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ.

Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр цасан шуурга намжсаны дараа Буйр нуурт осолдсон 1-34 насны дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэв. Алба хаагчид өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн усны дроны тусламжтайгаар нуурын гүнд дахин шалгалт хийжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 10:45 цагт нуурын гүнд шумбалт хийж, эхний цогцсыг гарган авсан байна. Улмаар 17:55 цагт үлдсэн гурван цогцсыг автомашины хамт татан гаргажээ. Амь насаа алдсан иргэдийн цогцсыг шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн бөгөөд эрэн хайх ажиллагааг албан ёсоор зогсоосон байна.