"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 28 мянга гаруй иргэд гарын үсэг зуржээ

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 28 мянга гаруй иргэд гарын үсэг зуржээ

Иргэн Д.Төгс-Арвижих “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна.

Тус өргөдлийн тайлбар хэсэгт иргэн Д.Төгс-Арвижих “Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй” хэмээжээ.

Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл одоогийн байдлаар дээрх өргөдлийг 28,674 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.  Санал авах хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах аж.