XVII Жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баяр болж, албан ёсны амралт дуусаад байна.
Харин улс төрийн намуудын гишүүдийн золголт эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа аж. Тухайлбал, Монгол Ардын намын хорооны аймаг, сум, дүүргийн гишүүдийн золголт хөдөө үргэлжилж байгаа бөгөөд тус нам уг арга хэмжээнд нэлээдгүй хөрөнгө зарж байгаа гэх мэдээлэл байна. Тодотговол, МАН-ын гишүүдийн золголтод МУСТА дуучин Э.Төрмандах, О.Гансувд нар ая дуугаа өргөн барьж байгаа бол намын гишүүдийнхээ гарыг багагүй мөнгөөр цайлгаж, үдшийн цэнгүүн зохион байгуулж байгаа аж.