Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног ирэх сарын 30-ны өдрөөс эхлэх бөгөөд үргэлжлүүлэн 7 хоног амарна

Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног ирэх сарын 30-ны өдрөөс эхлэх бөгөөд үргэлжлүүлэн 7 хоног амарна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хаврын улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бол орон нутгийн сурагчдынх 2026 оны гуравдугаар сарын 23-наас 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Харин хоёрдугаар улирлын амралт нийслэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл, орон нутагт 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Орон нутгийн сурагчдын амралт нийслэлээс долоо хоногоор урт байгаа нь цаг агаар, бүс нутгийн онцлог, хичээлийн зохион байгуулалттай холбоотой зохицуулалт юм.

Харин нийслэл болон орон нутгийн бүх сурагчдын гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ нь хичээлийн жилийн албан ёсны төгсгөл бөгөөд зуны амралт эхлэх хугацаа юм.