Иргэн Д.Төгс-Арвижих УИХ-ын D-Parliament цахим системд “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох өргөдөл үүсгэжээ.
Тэрээр өргөдөлдөө “Одоогийн зах зээл, ээжүүдэд олгож буй 50 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээ бодит амьдралтай нийцэхгүй байна. Сүү, живх хоёр авахад ч хүрэлцэхгүй байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн тайлбарласан байна.
Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл өнөөдрийн бадйлаар дээрх өргөдлийг 8630 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Санал авах хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах юм. Уншигч та цахим өргөдөлд гарын үсэг зурах ЭНД дараарай.