Ашиглалтын хугацаа нь дуусаад 13 жил өнгөрсөн "Энхтайваны гүүр"-ний өнөөгийн нөхцөл байдлын талаар манай редакц сурвалжилсан билээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
ВИДЕО:
Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлж, “Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан. Шууд хааж засварлавал хот бүхэлдээ түгжирнэ. Иймээс бид трамвай төслийг эхлүүлж, трамвайд зориулсан зэрэгцээ гүүр барихаар төлөвлөсөн. Автомашины хөдөлгөөнийг шинэ баригдах гүүр рүү шилжүүлсний дараа Энхтайваны гүүрийг засварлана” хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.