Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Улсын их дэлгүүрийн гадаа талбайд туршилтаар хог шахагч төхөөрөмж суурилуулжээ.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 28 орчим томоохон зах худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна. Түрээслэгч олонтой объект том байх тусам өдөрт цугларах хог хаягдлын хэмжээ их. Тухайлбал, Их дэлгүүрт өдөрт 5-6 тонн хог цуглардаг. Үүнийг тээвэрлэх ачихад ойролцоогоор 2-3 цаг зарцуулдаг бол хог шахагч төхөөрөмжтэй болсноор ил задгай хог хаягдлын цэгийг халж, тээврлэлтийн зардал буурах давуу талтай. Цаашид томоохон зах худалдааны төвүүдтэй хамтран хог шахагч төхөөрөмжийг нэвтрүүлэн ААН-үүд өөрсдийн зардлаар худалдан авах нөхцөлийг бүрдүүлж "Ногоон булан"-гийн тоог нэмэх аж.
ВИДЕО: