Улаанбаатар хотын Баянгол дүүрэг-ийн 20 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:44 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 42 настай, эрэгтэй иргэн “Toyota Aqua” загварын суудлын автомашин жолоодож яваад автозамын хажуу руу онхолдож, төмөр хийцэд хавчуулагдсан байдалтай байжээ. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар албаныхан мэдээлэв. Аврагчид шуурхай ажиллаж, жолоочийг эсэн мэнд гарган Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна. Мөн хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид шалгаж эхэлжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.