Ногоон автобусны гэх хэргийг дээд шүүх пүрэв гарагт хэлэлцэнэ

Ногоон автобусны гэх хэргийг дээд шүүх пүрэв гарагт хэлэлцэнэ

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 26-ны өдөр товлогджээ.

Улсад 320 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Ногоон автобус”-ны хэрэг 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийх үед илэрсэн. Хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг нарын албан тушаалтнууд болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар холбогдсон байдаг.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хотын даргын зөвллөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноосон байдаг. Харин нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.