Нүүрсний үнэ буурч "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.1 их наядын орлоготой ажилласан тул иргэдэд олгох ногдол ашиг 63 мянган төгрөг болж багасжээ

Нүүрсний үнэ буурч "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.1 их наядын орлоготой ажилласан тул иргэдэд олгох ногдол ашиг 63 мянган төгрөг болж багасжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан.

Ингэснээр 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон байгаа юм. 

Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаанаас 350 мянган төгрөгийг иргэдэд хоёр хувааж олгосон. Харин энэ жил ногдол ашгийн дүн 6 дахин буурсан шалтгаан нь нүүрсний үнэ унасантай холбоотой аж. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд нүүрсээ борлуулж, 4 их наядын ашигтай ажилласан бол өнгөрсөн онд зөвхөн 1.1 их наяд төгрөгийн л ашигтай ажилласан байна.