Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2026”-г амжилттай зохион байгууллаа

Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2026”-г амжилттай зохион байгууллаа

Төрийн банк сар шинийн баярыг тохиолдуулан ахмад харилцагчдадаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн аян”-г амжилттай зохион байгууллаа. Банкны зүгээс тус аяныг 13 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төдийгүй уламжлал болсон томоохон аянуудын нэг билээ.

Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-аар Төрийн банкны 500 гаруй салбар нэгжийн ажилтнууд үндэсний дээл, хувцсаар гоёж банкаар үйлчлүүлсэн нийт харилцагчдадаа хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн энэ жил банкны хэмжээнд хамгийн өндөр настай 228 ахмад харилцагчид онцгойлон хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийллээ.

Сар шинийн баяр нь бидний төрт ёс, түүх соёл, ахуй амьдралын үнэт өвийг илэрхийлсэн эрхэм уламжлал билээ. Ахмад настнаа хүндэтгэн золгож, ерөөл өргөн, ёс заншлаа дээдэлдэг энэхүү үндэсний баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж буй нь ахмад үеэ эрхэмлэн дээдлэх монгол ёс заншлыг бататгахын зэрэгцээ үндэсний өв соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой ач холбогдолтой юм.

Итгэл төгс-Ногоон ирээдүй