110кВТ-ын Чойбалсан-Баруун-Уртын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Үүний улмаас Сүхбаатар аймгийн нийт хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр тасраад байна.
Гэмтлийн шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж буй тул ААН, ахуйн хэрэглэгчид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Сүхбаатар аймгийн цахилгаан түгээх сүлжээнээс анхаарууллаа.