Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд хоёрдугаар сарын 17-22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан байна.
Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 507 алба хаагч, 113 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн аж.
Амралтын өдрүүдэд гал түймрийн 43, мөс цөмөрсөн 1, зам тээврийн осол 2, цасанд суусан автомашины 22, сураггүй алга болсон 10, өндрөөс аврах ажиллагаа 1, бусад төрлийн аврах ажиллагаа 3, зам хаагдсан 1, газар хөдлөлтийн 2 дуудлага нийт 85 удаагийн дуудлагаар алба хаагчид ажиллаж 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, цасанд суусан 23 автомашиныг татан гаргажээ.