Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга энэ сарын 21-ний өдөр шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс буюу энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хугацаагаар хаасан. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, замын хөдөлгөөнийг энэ сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэрийг гаргасан байна. Иймд иргэд, жолооч та бүхнийг цаг агаарын байдал сайжирч, замын зорчих хэсгийг чөлөөлсний дараа хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
ВИДЕО: