Нутгийн зүүн хэсгээр салхилж шуурна

Нутгийн зүүн хэсгээр салхилж шуурна

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1+6 градус, Алтайн уулархаг нутгаар -3+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3-8 градус, бусад нутгаар -10-15 градус байна.  

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -14-16 градус хүйтэн байна.