УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тодруулбал, тэрбээр гэртээ түр байхгүй байх хугацаанд гэрт нь хулгай орсон бөгөөд зарим эд зүйлс нь алга болсон талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн уг хэргийг холбогдох газар нь шалгуулахаар хандаж байгаа талаараа ч мэдээлсэн юм.