Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хилчид эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хилчид эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймгийн Наран сумын I багийн гурван иргэн хоёрдугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд малаа эрэх зорилгоор яваад цасан шуурганд төөрч, сураггүй болсон талаарх мэдээллийг 15.10 цагт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн дугаар салбарт мэдэгджээ.

Уг мэдээллийн дагуу хилчид шуурхай эрэл зохион байгуулж 17.40 цагт төөрсөн гурван иргэнийг 350 орчим тооны малын хамт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө