Өчигдөр /2026.02.18/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай эрэгтэй "М"-г хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 33 настай эмэгтэй "О" нуруу, мөр хэсэгт тус бүр нэг удаа хутгалж, гэмтээсэн байна.
Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байхыг анхаарууллаа.