Тэмцэгч гэх нэрээр танигдсан иргэн Г.Солонгыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Тодруулбал, Г.Солонгыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн хэд хэдэн зүйл ангиар Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор түүнийг дээрх зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг нь гардуулахаар Дорнод аймгийн Прокуророос дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудсыг түүнд хүргүүлээд байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Г.Солонго нь Үнэн ба зөв намын "2025 оны шилдэг"-ээр шалгарч байсан нэгэн юм.