Пүрэв гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Пүрэв гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Пүрэв гараг буюу энэ сарын 29-нийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.  

Тодруулбал, энэ сарын 29-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, энэ сарын 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, энэ сарын 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэлээ.