"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.
Б.Баатар өнөөдөр /2026.10.02/ 13:30 цагт эхлэх шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн бөгөөд уг шүүх хурал 14:00 цаг өнгөрөөж эхэлсэн. Улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргасан байдаг. Түүний хүсэлтийг тус дүүргийн Ерөнхий шүүгч Б.Халиун хүлээн авч, хэлэлцээд шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авалгүй буцаажээ. Ийнхүү түүнийг цагдан хорих эсэхийг Э.Энхтүвшин шүүгч шийдвэрлэхээр болж байна. Одоогоор шүүх хурал хэвийн үргэлжилж байна. Энэ тухай эргэн мэдээлэх болно.