"Nestlé" компанийн “NAN” нярайн сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авч, хэрэглэхгүй байхыг  анхаарууллаа

"Nestlé" компанийн “NAN” нярайн сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

"Nestlé" компанийн “NAN” нярайн сүүн тэжээлд цэреулид токсин илэрсэн байх болзошгүй шалтгаанаар зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа бөгөөд иргэдийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, "Nestlé" компанийн Монгол дахь албан ёсны импортлогч “Маркет Гейт” ХХК-аас Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газарт хандаж, “NAN” нярайн сүүн тэжээлд цэреулид токсин илэрсэн байх болзошгүй шалтгаанаар зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа талаараа мэдэгджээ.

Эргүүлэн татагдаж буй бүтээгдэхүүнүүд нь

  • "NAN 1 Optipro" (800гр, 400гр),
  • "NAN Supreme" 800 гр,
  • "NAN 2 Optipro" (800гр, 400гр),
  • "PRE-NAN" 400 гр гэсэн код, хугацаатай бүтээгдэхүүнүүд аж.

Иймд дээрх жагсаалтад хамаарах цуврал бүхий бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг нэн даруй зогсоож, “Маркет Гейт” ХХК-д буцаан өгч, мэдээ тайланг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг анхааруулсан байна. Мөн иргэдийг дээрх төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө