Б.Тамирын найруулсан "Тусгаар тогтнол бошиг сахигч" зэрэг гурван кино Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт авахаар болжээ

Б.Тамирын найруулсан "Тусгаар тогтнол бошиг сахигч" зэрэг гурван кино Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт авахаар болжээ

Кино урлагийг дэмжих сангаас 2025 оны сонгон шалгаруулалтаар гурван төсөл, арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас "2025 оны сонгон шалгаруулалтад төсөл мэдүүлсэн уран бүтээлчид 2026 онд зарлагдах Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтад мэдүүлгээ сайжруулан дахин илгээх боломжтой" хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал, Кино урлагийг дэмжих сангаас Б.Тамирын найруулж, Todko Samson-ий зохиолыг нь бичсэн "Тусгаар тогтнол" бошиг сахигч УСК, Эргэлт медиа группийн "Давс үүрсэн 40 жил", "Тэхийн зогсоол" УСК тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт авахаар болжээ.