УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд төсвийн мөнгийг зориулалтын бус ашиглаж буй асуудлыг хүчтэй шүүмжилж буй.
Тэрээр “Орон нутгийн өмчит компаниудтай холбоотой асуудлууд байна. Өмнөговь аймагт гэхэд тэмээ судлах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хүртэл байгуулсан жишээ хүртэл байна. 2024 онд 400 хуулийн этгээдээс 394-т аудитын дүгнэлт хийсэн. Улмаар 397 зөрчил дээр 415 тэрбум 400 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Орон нутгийн өмчит компаниуд мөнгөгүй гэх зүйлийг ярьдаг. Төрийн өмчит компаниуд дээр үр ашиггүй зарцуулалт байсаар байна. Баяр, ёслолд их хэмжээний мөнгө зарлагдаж байна.Мөн удирдлагууд гадаадад аялах, өөрсдийнхөө цалин, урамшууллыг нэмдэг асуудал байгаа” гэлээ.
ВИДЕО: