"Netflix"-ийн бүрэлдэхүүн "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлгээ монголд хийсэн билээ. Тус нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон.
Тэгвэл ”Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги Монголд улсад зочилсон сэтгэгдлээ хуваалцаж, Монголчуудад талархал илэрхийлжээ. Тэрээр "Биднийг урьж хүлээн авсанд маш их баярлалаа. Гайхалтай сүрлэг уулс, үзэсгэлэнт байгаль бас адуун сүргийг дэргэдээс нь харсандаа үнэхээр баяртай байна. Аргагүй л Монгол хамгийн сайхан байгальтай юм аа. Дахин нэг удаа баярлалаа" гэжээ.
ВИДЕО: