Канадын "Air Transat" компани Торонто-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийдэг болно

Канадын "Air Transat" компани Торонто-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийдэг болно

2026 оны хамгийн онцлох үйл явдлуудын нэг нь Канадын Air Transat компанийн Торонто-Улаанбаатарын шууд нислэгийн нээлт болно. Энэхүү нислэг 2026 оны зургадугаар сараас эхлэн долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэнэ.

Энэхүү агаарын шинэ зам нь Канад дахь Монголын иргэдийн зорчих боломжоор хангах, Канадын жуулчид болон бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад ирэх урсгалыг нэмэгдүүлэх, хоёр улсын харилцааг агаарын тээврээр дамжуулан бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн Торонто-Улаанбаатар чиглэлд шууд нислэг нэвтэрснээр Европ болон Ойрхи Дорнодод дамжин нисдэг хуучны маршрутыг орлож, аяллын хугацаа мэдэгдэхүйц багасах юм. Энэ нь Монголын аялал жуулчлал болон гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай юм.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө