Г.Дамдинням: "Ард түмний өмч" гэж хийрхэж, "Төр авна" гэдэг үг моодонд орвол юу болдгийг харцгааж байна

Г.Дамдинням: "Ард түмний өмч" гэж хийрхэж, "Төр авна" гэдэг үг моодонд орвол юу болдгийг харцгааж байна

1990 оны эхээр Венесуэль дэлхийд томд тооцогдох эдийн засагтай орон байсан. Харин 1998 онд Венесуэлийн төрийн эрхийг Нэгдсэн Социалист нам авч, тус улсыг Уго Чавес болон Николас Мадуро нар удирдаж эхэлснээр дарангуйлал, ядуурлын тод жишээ болсон юм. 

Тодруулбал, Уго Чавес, Николас Мадуро нар хөрөнгө оруулагчдыг эх орноосоо хөөж явуулна. Иргэддээ байгалийн баялгаа тарааж өгнө. Төрд бүгдийг авна гэсэн бодлого барьсан нь өнөөдрийн дарангуйлал, ядуурлын тод жишээ болсон Венесуэлийг бий болгосон юм. Харин өнгөрөгч шөнө АНУ тусгай ажиллагаа явуулж, Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсан нь дэлхий нийтийн анхааралд ороод байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням өөрийн Х хуудастаа "Ард түмний өмч гэж хийрхэж нэр барих, "Төр авна" гэдэг ариун сэдэлтэй ч аюултай үгс хэт их моодонд орвол юу болдог гэдгийг харцгаасан өдрүүд үргэлжилж байна" гэсэн мэдээллийг нийтэлжээ. 

Тэрбээр, "Хамгийн анхны болгоомжлол төрсөн сэдэв бол газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн бидэнд яаж тусах бол? Зөвхөн шатахуунаар тогтохгүй их олон зүйлд нөлөөлнө дөө. Ухаантай л байхгүй бол "Ард түмний өмч" гэж хийрхэж нэр барих, "Төр авна" гэдэг ариун сэдэлтэй ч аюултай үгс хэт их моодонд орвол юу болдог гэдгийг харцгаасан өдрүүд үргэлжилж байна даа. Дэлхийн хамгийн хурдан хөгжиж байсан оронд тооцогддог байв. Одоо гэтэл өөрсдийн популист улс төрчдийн үйл лайгаар ... Байгалийн баялагтай, тэр дундаа газрын тостой орон хэцүү ... Баялагийн үндсэрхэг үзэл хаа хүрч баларч болдог гэдгийг харж тунгаацгаавал ..." гэжээ. 




СЭРЭМЖЛҮҮЛЭГ

1 цагийн өмнө