Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх дараах 34 улсын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Тодруулбал, 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг дахин нэг жилээр сунгаж байгаа юм. Тэгвэл дээрх 34 улсын 32 нь Европ, үлдсэн нь далайн орон байна.
Өөрөөр хэлбэл, Австри, Бельги, Унгар, Грек, Дани, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люсембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Финланд, Франц, Чех, Хорват, Швед, Эстони, Норвеги, Исланд, Швейцар, Болгар, Румын, Ирланд, Кипр, Монако, Их Британи, далайн орнуудаас Австрали, Шинэ Зеланд улсын иргэд Монголд аялах, жуулчлах зорилгоор 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж болно гэсэн үг. Эдгээрээс гадна манай улсад 14-90 хоногийн хугацаанд аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй 30 орон байна.