Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч халиа тошин үүсэж айл өрхийн хашаанд ус орж мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна.
Тус дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу Онцгой байдлын хэлтсээс 2 алба хаагч 1 автомашинтай, дүүргийн “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 2 албан хаагч, 1 машин механизмыг дайчлан айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж шуудуу гаргах, нийтийн эзэмшлийн мөсийг ачиж тээвэрлэх, шороон далан босгож хойшлуулшгүй арга хэмжээ авч айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.