Зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол өнөөдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна. Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг.
Энэхүү төлбөр төлөх хэлбэрийг гурван жилийн өмнө буюу 2022 оноос эхлэн цахимд шилжүүлсэн. Гэсэн ч зарим иргэд бүрэн мэдээлэлгүйн улмаас одоог хүртэл зам ашигласны төлбөрөө цахимаар төлөөгүй байна. Иймд их хэмжээний хуримтлал үүсээд байгаа аж. Тиймээс алданги тооцож эхлэх юм.
Хэрэв оноос өмнө төлөөгүй тохиолдолд 900 мянга гаруй иргэн алданги тооцуулахаар байгааг албаныхан хэлж байв. Жолооч нарын төлсөн уг мөнгөөр улсын хэмжээний нийт засмал замын засвар арчлалтыг хийдэг гэв. Тиймээс иргэдийг www.ezam.mn болон E-Mongolia системээр нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг санууллаа.