Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцохоор болсон билээ.
Тодруулбал, хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, 1-р эгнээгээр явах, эгнээ байр буруу эзлэх, автобусны буудал дээр зогсох, үргэлжилсэн шугам давах, урсгал сөрөх, хориотой газар зогсох, явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм.