Улсын данс улайж, төсөв хүндхэн байдалд байгаа. Иймд төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулалыг олгож чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл төрийн албан хаагчдын бүх урамшууллыг өнөөдөрт /2025.12.31/ багтаан шилжүүлнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох тухай тусгасан байдаг аж.