Засгийн газрын шийдвэрээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж, төсвийн мөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байхыг үүрэг болгосон юм.
Гэтэл Зам, тээврийн яам шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулсан байж магадгүй байна. Учир нь “Зам тээврийн яам шинэ жилийн баярын цэнгүүн" гэсэн баннертай шинэ жилийн баяр тэмдэглэж, Харанга хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн дуулж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК ч шинэ жил тэмдэглэсэн бололтой. Тэдний шинэ жилийн баярын цэнгүүн дээр “Киви” хамтлаг дуулсан бичлэг, зураг цахим сүлжээнд цацагдаад байгаа юм.