Өнгөрсөн намраас эхэлж нийслэл, орон нутагт шатахуун хомсдож эхэлсэн. Тухай бүрт холбогдох яам, сайд дарга нар зохиомол хомсдол хэмээн тайлбарлаж байлаа.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн нийслэл, орон нутагт АИ-92 автобензин дахин хомсдож, урт дараалал үүсэж эхэллээ. Иргэд ч багагүй бухимджээ. Харин энэ удаа салбарын сайд иргэдээс уучлалт хүссэн. Тэгвэл орон нутагт нөхцөл байдал илүү хүнд байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шатахуун оочирлосон иргэдийн урт дараалал автозамын нэг эгнээг хаажээ.
ВИДЕО: Иргэний бичлэг