Иргэд бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалга дээр жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, Жагсаалыг зохион байгуулагчид, “Иргэдийн амжиргаа өдөр ирэх тутам муудаж, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал нэн хүндэрч, орон даяар бензин шатахуунгүй, төрийн албан хаагчид цалин урамшуулалгүй, иргэд гэртээ харих гэж өдөрт багадаа 3 цаг түгжирч, ханиад томуунаас болж хүүхэд багачууд эмнэлгийн коридориор халууран хэвтэж байна. Иймд УИХ дахь АН, МАН-ын бүлэгт дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.
- Орон нутагт 50 мянган төгрөгөөс дээш шатахуун өгөхгүй, Улаанбаатарт иргэд 24-72 цаг оочирлож, бензин авах үгүйтэй шатахуун түгээх станцаас буцаж байна. Шатахууны хомсдлоос болж олон иргэд хөдөө явах, талийгчаа нутаглуулах, эрүүл мэндийн тусламж авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул бензин шатахууны асуудлыг долоо хоногийн дотор шийдвэрлэж, салбар хариуцсан сайдыг огцруулахыг шаардаж байна.
- Монголбанкнаас инфляцийг 8.2 хувьтай гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьжиргаа нэн хүнд, хүнсний хомсдолд орох аюул үүссэн. Иймд төгрөгийн ханшийг тогтвортой болгож, инфляцийг бууруулж, үнэн бодит тооцоо мэдээллийг олон нийтэд өгөхийг шаардаж байна.
- 2025 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүй байгаатай холбоотойгоор аж аухйн нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй, дансаа хаалгаж байна. Иймд татварын дарамтыг нэн даруй буулгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ААН-үүдийг дэмжих бус хааж боож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьж, сөрөг хүчний үйл ажиллагааг сайн дэмжиж нэн даруй огцруулахыг шаардаж байна. Энэхүү шаардлагад яаралтай хариу өгч, арга хэмжээ авах ажлыг ойрын 14 хоногт хийхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” гэжээ.
ВИДЕО: