Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлага 2025.12.21-ний өдрийн 13:12 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
Улмаар тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн “Б”-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн “Б” /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.