Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан байна. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэд, олон нийтэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан аж.
Толгой төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс 69 хувиар өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Мөн зорчигч жолоочид бэлэн мөнгө өгдөг байсныг болиулж, зориулалтын хайрцагт хийдэг болсон байна. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого нэмэгджээ. Өнгөрсөн онд нийтийн тээврээр 134 сая зорчигч зорчсон бол энэ оны өнгөрсөн сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ.