“Шинэ-Улаангом" захын түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй зээл олгохыг хүссэн байна

“Шинэ-Улаангом" захын түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй зээл олгохыг хүссэн байна

Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом" зах 2025.11.25-нд шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус захад 280 гаруй худалдаа эрхлэгчид лангуу түрээсэлдэг гэх албан бус тоо бий. 

Тэгвэл тус зах шатсантай холбоотойгоор өчигдөр /2025.12.18/ Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар тус захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй (эсхүл хөнгөлөлттэй) зээл олгох, шатсан захын суурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж ашиглалтад оруулахыг шат, шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүссэн байна.