Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, "150 орчим тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүд оруулж ирсэн бүтээгдэхүүнээ агуулахад хадгалахгүйгээр шууд уурхай руу явуулдаг бизнестэй болчихсон. Тэр нь өөрөө ОХУ-аас шатахуун олдохгүй, тасралттай байгаа энэ үед жижиглэнгээр худалдаалдаг аж аухйн нэгжүүдэд ачаалал үүсгэж байна. Нөгөө хэд нь байгаа бүтээгдэхүүнээ оруулж ирж зараад бүтээгдэхүүнийхээ ашгийг аваад, хадгалах савтай болох, нөөцлөх сонирхолгүй байдаг. Энэ нь эргээд хомсдол, тасалдал үүсэх нөхцөл болж байна. Иймдчадвартай, олон жил үйл ажиллагаа явуулсан бизнес эрхлэгчдэд зээл олгох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрээд сая Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хууль гурван зорилготой. Нэгдүгээрт, тасалдал, хомсдол гэж юуг хэлэх, энэ үед Засгийн газар ямар зохицуулалт хийх шаардлагатайг тодорхой болгож оруулсан. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барихад Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлж болох, банкны нөхцөл, шаардлагыг хангаж чадахгүй аж аухйн нэгжүүдэд ямар арга эхмжээ авч болох талаар зохицуулж өгөх, хямд үнээр бараа худалдан авч, олон сараар нөөцлөх боломж нь байвал Засгийн газар дэмжиж, 17 орчим хувийн хүүтэй зээл олгох бөгөөд банкны шаардлагыг арай сулруулах талаар энэ хуулийн төсөлд тусгасан. Хуульд хөнгөлөлттэй зээл олгох, аж ауйн нэгжүүдэд давуу эрх үүсгэх заалт байхгүй” гэлээ.