Нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК өнөөдөр /2025.12.18/ цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Тодруулбал нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлах аж.

Засварын ажлын хүрээнд төлөвлөгөөт таслалт буюу Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 хороодод 15-17 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж засварын ажил хийх юм байна. Харин БЗД 20 болон 33 хороонд төлөвлөгөөт бус тасралт цахилгаан хязгаарлалт 13-14 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд засварын ажил хийж байгаа юм. Мөн СБД-ийн 19-р хороо, СХД-ийн 21-р хороо, ЧД-ийн 24-р хороонд 12-16 цагийн хооронд хязгаарлана. Харин СХД-ийн 21-р хороонд 14-15 цагийн хооронд, ХУД-ийн 4, 5, 6-р хороо, БЗД-ийн 20-р хороонд 05-12 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлах юм байна.