Хэнтий аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 53 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 53 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Б /53 настай, эрэгтэй/ нь 2025.12.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 2025.12.16-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б /53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2025.12.17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.