Албан байгууллагын шинэ жил, баярын үйл ажиллагаа болж буй энэ өдрүүдэд өвлийн өвгөн, дуучин, цасан охидын захиалгын мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэгвэл өчигдөр өөрийн цахим хуудаснаа бичсэн лайвчин Д.Мөн-Эрдэнийн пост олны анхаарлыг татлаа. Тэрбээр “төрийн байгууллагуудын шинэ жилийг үнэгүй хөтөлнө” гэсэн юм. Харин түүнийг Улсын аварга О.Хангай шэйрлээд "Д.Мөнх-Эрдэнэ ахыг хөтлөгчөөр захиалсан төрийн байгууллагад үнэгүй өвлийн өвгөн болж баяр дээр чинь баяр нэмье” гэсэн билээ. Тэднийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэх хүмүүс ч байна.
Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Хөтлөгч Д.Мөнх-Эрдэнэ, өвгөн аав О.Хангай, цасан охин Б.Цэцэг гурвыг хамтдаа арванхоёрдугаар сарын 31-нд болох манай аймгийн шинэ жил дээр ирж орж оролцоно уу гэж урьж байна. 270-хан км шүү дээ. Манайх мөнгө байхгүй ээ. Гэхдээ бензиныг дүүргээд, нэг нэг хонь, хэд хэдэн литр айраг дүүрүүлээд л буцаана. Энэ гурвыг өөрсдөө хараад иртэл нь шэйрлээд өгөөрэй. Хөдөө голохгүй байлгүй дээ” гэжээ.