Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллог орон даяар үргэлжилж банйа. Тодруулбал, 2025 оны жилийн эцсийн мал тооллого 12-р сарын 7-17 өдрүүдэд улсын хэмжээнд 10 хоног үргэлжлэх юм.
Өнгөрсөн оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоолж байжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь тэмээгээр, Өвөрхангай хониор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлж байсан аж. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриалж байна.