СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2025.12.15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагат ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Иймд, жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.